news-details
Цаг үеийн мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ - 2027” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Монгол Улсын Засгийн газрын 154-р тогтоолоор  2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдол бүхий уг шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Эрүүл мэндийг дэмжих жил - 2027” арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Уг арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын мэргэжилтнүүд, эмч ажилтны саналыг тусгах зорилгоор ЭМЯ-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. (2026.03.02)