УЛААНБУРХАН, УЛААНУУД – НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ


Хэрвээ таны хүүхэд 10–15 настай

(2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол
улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.

Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж,
өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.

Дархлаажуулалт хийх хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 26-наас

2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл

Хаана?
• Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
• Сум, өрхийн эрүүл мэндийн төв
• Салбар амбулатори
• Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

Ашиглаж буй вакцин нь

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,

GMP

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан
аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.

Хайртай үрсээ халдвараас хамгаалъя!

Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.