• Mongolia
  • 04:24:56
news-details
Мэдээ мэдээлэл

ТАРВАГАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ ТАНЬЖ, ЭРТ ХАНДААРАЙ

Тарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэрээс хамааран дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болно.
🔸 Булчирхайн хэлбэр
• Гэнэт халуурах
• Булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох
• Толгой хүчтэй өвдөх
• Чичрэх
• Маш их ядарч, сулдах
🔸 Уушгины хэлбэр
• Өндөр халуурах
• Чичрэх
• Ханиах
• Амьсгалахад хүндрэлтэй болох
• Цустай цэр гарах
🔸 Гэдэсний хэлбэр
• Маш өндөр халуурах
• Чичрэх
• Толгой хүчтэй өвдөх
• Бөөлжих
• Гүйлгэх
❗ Тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дээрх шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэх гэж оролдохгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.