• Mongolia
  • 04:24:57
news-details
Мэдээ мэдээлэл

ТАРВАГАН ТАХЛААС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЪЯ

Тарваган тахал нь тарвага болон бусад мэрэгч, туулай хэлбэртэн амьтад, тэдгээрийн бөөс, бүүрэг, мөн өвчтэй хүнээр дамжин халдварлах эрсдэлтэй аюултай халдварт өвчин юм.
Халдвараас сэргийлэхийн тулд:
✅ Тарвага агнахгүй, барихгүй, арьс өвчихгүй байх
✅ Тарваганы түүхий мах, эд эрхтнийг хэрэглэхгүй, хот суурин газарт оруулахгүй байх
✅ Мэрэгч, туулай хэлбэртэн амьтдын бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
✅ Эрсдэлт бүлгийн иргэд тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах
✅ Олноор үхсэн тарвага, мэрэгч, туулай хэлбэртэн амьтан тааралдвал гар хүрэхгүй, мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх
⚠️ Тарвага болон мэрэгч амьтадтай эрсдэлтэй харьцахаас зайлсхийх нь тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.